Тестүүд

Сэтгэл судлал хичээлийн тест

Хамрах хүрээ: Сэтгэцийн процесс (хүртэхүй, анхаарал, сэтгэхүй, хэл яриа, зохион бодохуй)

Тесттэй ажиллах заавар:

- Хялбар ба хөнгөн тест бүр 1 зөв хариулттай байна.

- Хүнд тестийн хариулт нь гүйцээж бичих, хариулах, тохируулах

Үзүүлэлт

Хялбар

Хөнгөн

Хүнд

Гүйцэтгэх хугацаа /асуулт тус бүр/

15 сек

30 сек

1 минут

Оноо

0.5 оноо

1 оноо

2 оноо

Хялбар тест

1. Цагаан дээр байгаа хар толбыг, намхан байшин барилгуудын дунд харагдах өндөр цамхгийг, нам гүм байдалд гарсан хүчтэй дуу чимээг бусдаас илүү хурдан тусгаж авах уу?

а. тийм б. үгүй

2. Сурагчид хичээл дээр юм уу гэртээ математикийн бодлого бодох, унших, бичих дасгал давтлагын ажил гүйцэтгэхэд тэдэнд дохионы II системийн үйл ажиллагааг илүү шаардах анхаарал үүсэж явагдах уу?

а. тийм б. үгүй

3. Анхаарал үүсгэхийн материаллаг үндэс нь болсон тархины мэдрэлийн эсийн ажиллах чадварын хэмжээ, түвшинг анхаарлын багтаамж гэнэ.

а. үнэн б. худал

4. Ямар нэгэн схем, зураг, зураглалын үндсэн дээр юмуу, эсвэл хэл яриагаар тодорхой дүрийг бүтээх процесс нь зохион бодохуйн хэлбэр үйл мөн үү?

а. үнэн б. худал

5. Хүний ажиллах чадварын төвшинг дээшлүүлэхэд өнгө янз бүрийн нөлөө үзүүлдэг үү?

а. тийм б. үгүй

6. Оюутан бүх хичээлдээ А үнэлгээтэй суралцах нь зориудаар идэвхтэйгээр төвлөрүүлэхэд нөлөөлдөг.

а. үнэн б. худал

7. Юмсын хурц тод өнгө, шинэ соргог шинж, сонирхол татсан болон эрж хайж явсан зүйл гэх мэт нь санамсаргүй хүртэхүйг бий болгодог.

а. тийм б. үгүй

8. Нэгж салангид элементийн шинж чанарыг нэгтгэн нэг зүйл болгон сэтгэх үйлдэл нь анализ юм.

а. үнэн б. худал

Хөнгөн тест

1. Сонирхолтой лекц ярианд суухад цаг маш түргэн өнгөрч, харин уйтгар төрүүлсэн ямар нэгэн үйл ажиллагаа хүний бие махбод оюун санааг ядрааж, цаг хугацаа урагшаа явахгүй байгаа мэт санагддаг билээ. Үүний улмаас хүний …. алдаа гардаг.

а. Ой тогтоолтонд б. Цаг хугацааны хүртэхүйд в. Анхааралд г. Зохион бодохуйд д. Аль нь ч биш

2. “7 одой ба цасан гуа” үлгэрийн долоон одойг зохион бодохуйн ямар арга дээр тулгуурлаж зохиосон дүр вэ?

А. Хэв шинжит Б. зүүвэрлэх В. адилтгал

Г. Хэтрүүлэг буюу ихэсгэл, багасгал Д. аль нь ч биш

3. Төсөөллийг хүртэхүйн адилаар хараа, ..., хүрэлцэх үнэртэх, амтлах, хөдөлгөөний төсөөлөл гэж ангилна.

А. хүртэхүй Б. сонсголын В. тэнцвэрийн

г. дотоод д. аль нь ч биш

4. Бид ультра ягаан болон импра улаан туяа, цахилгаан соронзон орон, амьд бодисын дотоодод явагдаж буй бодисын солилцоо, нийгмийн хөдөлгөөн, хүч зэрэг нарийн ухагдахуунуудыг харж тусгаж хэзээ ч чадахгүй бөгөөд зөвхөнидэвхтэй үйл ажиллагаагаар тусгана.

А.Сэрэл Б. Сэтгэхүйн В. Хүртэхүй Г. Зохион бодохуй

5. Арифметикийн хүрд цээжлэх, утасны номер, хүний овог, нэр цээжлэх, тогтоох, гадаад хэлний үг цээжлэх зэрэгт … чухал үүрэгтэй.

А. Механик ой б. Хөдөлгөөний ой в. Богино хугацааны ой

г. Утгачилсан ой д. Аль нь ч биш

6. Яриаг гадаад, дотоод гэж ангилна. Хүмүүсийн хоорондын харилцааг залгуулж чанараар илэрхийлэгдэж буй яриаг гадаад яриа гэнэ. Гадаад яриа нь гэсэн 2 янз байна.

а. аман ба бичгийн б. аман ба харилцан яриа в. Дотроо бодох ба бичгийн г. Аль нь ч биш

7. Ямар мэргэжлийн хүмүүст харааны ой илүү сайн хөгжсөн байдаг вэ?

а. тамирчид болон бөхчүүдэд б. Жүжигчид болон уран гимнастикчдад

в. Инженерүүд болон зураачдад г. Аль нь ч биш

8. Хүүхдийн хэл ярианы хөгжил эрчимтэй явагдах хамгийн тохиромжтой үеийг нас зүйн сэтгэл судлалын талаас юу гэж үздэг вэ?

а. 1-2 насны үе б. 1-3 насны үе в. 1-5 насны үе г. Аль нь ч биш

9. Дараах зүйлүүдийн аль нь хэвшмэл сэтгэлгээнд хамаарах вэ?

а. хувилбаруудыг гаргаж тэр дундаас сонголт хийх

б. ямар ч алдаа гаргадаггүй хэмээн өөрийгөө хуурах

в. өөрөө, өөрийгөө хязгаарлаж цагдах

г. хэт болгоомжлох

10. Манай ертөнцөөс алс холын зайд байгаа од гаригийн тухай, хүний жирийн нүдээр үзэж хүрэлцэн мэдэрч болохгүй, чихэнд сонсогдохгүй зүйлийн тухай мэдлэгийг бид гагцхүү …. сэтгэхүйн үйлдлээр олж авна.

А. хийсвэр сэтгэхүй б. бүтээлч сэтгэхүй в. Бодит сэтгэхүй г. Дүрслэх сэтгэхүй

11. Хүмүүс ой тогтоолтын багахан хувь буюу дундажаар …. хувийг ашигладаг болохыг судлаачид тогтоосон байна.

А. 1-2% Б. 5-10% В. 50-80% Г. Аль нь ч биш

12. Дөнгөж мэдэгдэм сэрлийг үүсгэх цочроогчийн бага хүчийг сэрлийн үнэмлэхүй … гэнэ.

А. Дээд зааг Б. Доод зааг В. ялгаврын зааг г. Аль нь ч биш

13. Дэвшигдсэн асуудалд бүрэн гүйцэд хариу өгөх буюу хүн өмнөө тулгарсан аливаа зорилтыг өөрийн оюун ухааны хүчээр шийдвэрлэхэд зарцуулагдах хугацаагаар сэтгэхүйнтодорхойлогдоно.

А. Сэтгэхүйн уян чанар Б. Сэтгэхүйн шүүмжлэлт чанар В. Сэтгэхүйн хурд

Г. Сэтгэхүйн багтаамж Д. Сэтгэхүйн эрчим хүч

14. … хүртэлх насанд тархины эд эсүүдэд болон РНХ-ийн идэвхжил тасралтгүй өсөх учир ой тогтолт сайн байдаг.

А. 40 Б. 20 В. 18 Г. 30 Д. аль нь ч биш

15. Малчин хүн малынхаа зүс, нас шүдийг сайн мэддэг нь сэрлийг … сайн хөгжсний илрэл юм.

А. Дээд зааг Б. Доод зааг В. ялгаврын зааг г. Аль нь ч биш

16. Мэдрэхүйн эрхтэнд шууд нөлөөлсөн юмс, үзэгдлүүдийн шинж чанар дээр тулгуурлаж тэдгээрийн дотоод харьцаа холбоо, зүй тогтлыг нээн илрүүлэх оюун ухааны үйлийгсэтгэхүй гэнэ.

А. Дүрсэлж сэтгэх Б. Хийсвэр В. Бодит г. Аль нь ч биш

17. Газар уснаас явагч амьтадаас санаас авч танкийг зохиожээ. Энэ нь зохион бодохуйн ямар хэлбэрийг ашигласан байна вэ?

А. адилтгал Б. Хэв шинжит В. зүүвэрлэх

Г. Хэтрүүлэг Д. аль нь ч биш

18. Бодит сэтгэхүйг дотор нь үйлдэл хийж сэтгэх, ……гэж хоёр ангилна.

А. Бүтээлч Б. Хийсвэр В. Дүрсэлж сэтгэх г. Аль нь ч биш

19. ... тогтоох нь илүү хүмүүс авиа, дуу, хөгжим, үг, шүлэг сайн тогтоодог байна.

А. механик тогтоолт Б. Сонсголын В. Хөдөлгөөний г. Аль нь ч биш

20. Зарим хүмүүс юмыг тогтоохын тулд уншсан мэдснээ амандаа хэлэх, бусдад ярьж өгөх, эсвэл дахин хуулж бичих, товчлон тэмдэглэх арга хэрэглэдэг байна. Энэ нь ой тогтоолтын ямар хэлбэр вэ?

А. Сонсголын Б. Харааны В. хөдөлгөөний Г. Аль нь ч биш

21. Оросын агуу их яруу найрагч А.С.Пушкин зохиосон шүлгээ уншиж байх явцдаа дараачийн шүлгийг нэгэн зэрэг шинээр зохиодог тохиолдол байсан байна. Энэ нь анхаарлын … сайн хөгжсний илрэл юм.

а. багтаамж б. хуваарилалт в. Шилжилт г. Тогтворжилт

д. Тэнцвэржилт е. Аль нь ч биш

22. Онгоцыг шувуунаас санаа авч зохиожээ. Энэ нь зохион бодохуйн ямар хэлбэрийг ашигласан байна вэ?

А. Хэв шинжит Б. зүүвэрлэх В. адилтгал

Г. Хэтрүүлэг Д. аль нь ч биш

Хүнд

1. Хооронд нь зөв тохируул.

1. мэдээлэл буюу дохионы 80-90 хүртэлх хувь хүлээн авах а. дотоод сэрэл

2. Өлсөх цангах, ханах, цадах мэдрэмж б. амтлах сэрэл

3. чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог в. харааны сэрэл

4. арьс ба хөдөлгөөний сэрлийн хослол нь г. Хүрэлцэхүйн сэрэл

а. 1-a, 2-в, 3-б, 4-г б. 1- в, 2-г, 3-а, 4-б

в. 1-г, 2-а, 3-б, 4-в г. 1-в, 2-а, 3-б, 4-г

2. Бүтээлч сэтгэхүйн 4 гол шинжийг ялган олно уу.

а. дахин давтагдашгүй, цоо шинэ санаа дэвшүүлэх

б. юмс үзэгдлийн мөн чанарыг олж таних чадвар

в. асуудлыг хаанаас нь хамаагүй шийдэх оролдлого

г. юмс үзэгдлийг санаанд оромгүй өнцгөөс харах, тусгах чадвар

д. олон янзаар дурслэн хувиргах уян хатан хандлага

е. чиг баримжаалалгүй нөхцөлд олон төрлийн үзэл санааг нэгтгэн зангидах чадвар

ё. цаг ямагт үр дүнд хурдэг, алдаа бага гаргадаг байдал

3. Хооронд нь зөв тохируул.

1. цочроогчдын үргэлжилсэн урт удаан үйлдлийн а. цэвэр агаарт явж байгаад олон хүн

дүнд сэрлийн мэдрэх чанар өөрчлөгдөж цугларсан өрөө тасалгаанд ороход эвгүй

сэрэл бүрмөсөн алга болох үнэр үнэртэж байгаад аажимдаа тэр хүн

хэт хүчтэй цочроогчийн үйлдлийн нөлөөгөөр уг үнэрийг мэдрэхээ болино.

2. сэрлийн мэдрэх чанар өөрчлөгдөж сэрэл б. шөнө гэрэлтэй газар сууж байгаад

аажмаар арилж алга болох харанхуйд гарахад эхлээд юу ч

харагдахгүй байснаа аажмаар ойрын зүйл

дараа нь алсын зүйл харагдаж эхэлнэ.

3. аливаа сул цочроогчийн нөлөөгөөр анализаторын в. хүйтэн усанд гар дүрэхэд эхлээд яс

мэдрэх чанар дээшилж сайжрах замаар янгинаж даарч байсан атлаа гараа

адаптаци явагдана. удаан хугацаанд авахгүй байлгахад эцэстээ даарахаа больдог.

а. 1-a, 2-в, 3-б б. 1- в, 2-б, 3-а в. 1-в, 2-а, 3-б г. 1-б, 2-а, 3-в

4. Эдгээрийн аль нь сэрлийн ялгаварын зааг вэ? (2 зөв хариултыг олж тэмдэглэнэ үү)

а. бидний нүд харанхуйд 27 километрийн зайд байгаа 1 лааны гэрлийг тусгаж чадна.

б. даралт, шүргэлтийг сэрж мэдрэхэд 100-1000000 гэрлийн квант энерги шаардагдана

в. нэхмэлийн үйлдвэрт он удаан жил ажилласан хүмүүс хар өнгийг 40-60 янзын өнгө болгон мэдэрч чаддаг нь

г. Малчин хүн малынхаа зүс, нас шүдийг сайн мэддэг нь

д. Хүний чихэнд сонсох хамгийн нам дуу нь секундэд гарах 16-20 хэлбэлзэл

5. Дотоод яриа нь хэд, хэдэн онцлогтой. Тэдгээрийг нэрлэнэ үү?

1. ……………………………………

2. ……………………………………

3…………………………………….

4. …………………………………..

1. гадаад ярианаас хурдан явагдана. Ер нь хүний бодох хэлж ярихаас 4-5 дахин түргэн явагддаг байна.

2. оюун ухааны нарийн үйл ажиллагаа юм.

3. хэл, төвөнх зэрэг эрхтэн хөдөлнө.

4. үг өгүүлбэрийн гол гишүүдийг, ялангуяа өгүүлэгдэхүүнийг тусган бодно. Зарим гол биш гишүүн, үгүүдийг орхино, өөрөөр хэлбэл өгүүлбэрийг маш их хураангуйлж ихэнхийг нь алгасан боддог юм.


6. Хүртэхүй үүсэхэд мэдрэхүйн ямар эрхтэн голлох үүрэг гүйцэтгэж байгаагаар нь: /гүйцээж бич/

1. Харааны

2. Сонорын

3. …………. /цаг хугацааны/

4. Тэнцвэрийн

5. …………. /орон зайн/

6. Үнэрлэх

7. Төсөөллийн шинжүүдийг гүйцээж бичнэ үү.

1. төсөөлөл бол хүний ой тогтоолтод үлдэж хадгалагдсан үзэгдэл юмсын дүр бөгөөд харин дүрүүдийг үүсгэсэн цочроогчдод дараа уг зүйлийн тухай төсөөлөл хүнд буй болох үед дахин үйлдэл үзүүлэхгүй.

2. ……………………………………… /Төсөөлөл нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг/

3. ……………………………………..өсөөлөл нь бүдэг бүрхэг тод биш байдаг онцлог шинжтэй/

4. төсөөлөл үүсэж явагдахад анализаторуудын рецепторууд ажиллахгүй бөгөөд үүсэж байгаа дүр нь гагцхүү тархинд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос дахин сэргэсний үндсэн дээр явагдана.

8. Юмсын оршин тогтнох хэлбэр байдал болон хүртэгдэж буй зүйлээр нь:

1. …………………

2. ………………….

3. Хөдөлгөөний

4. Хүн, хүнээ таних

9. Ой тогтоолтыг сайжруулах аргуудаас 3-ыг бичнэ үү?

- Нэгж хугацаанд хадгалагдах мэдээллийн тоо

- Мэдээллийг түргэн хугацааны ойд хадгалах хугацаанаас хамаарна.

- Саатуулах хүчин зүйлүүд нөлөөлнө.

- Сэдэл нөлөөлнө. /сонирхол, эрэлт хэрэгцээ, сэтгэл хөдлөл г.м/

- Тогтоолтын явцад материалыг утгын нэгж, бүлэглэлд хэрхэн хувааж байгаагаас шалтгаална.

- Тулгуур үг хэрэглэх

- Танил газрынхаа мэддэг зүйлтэйгээ холбох арга /lOCI- Гэрийн арга/

- Чөлөөт холбоослол г.м.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
bolor (зочин)

hi mash goy test bn hariug ni harj bolohuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)