Сэтгэл судлал хичээлийн семинарын агуулга
Семинар ¹1, 2
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл, хөгжил
1. Сэтгэл судлалын хөгжил –эртний үе
2. Сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжил – дунд үе
3. Сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжил- орчин үе
4. Сэтгэл судлалын шинжлэх ухааны ач холбогдол
Сэдвийн агуулга
XIX зууны үед сэтгэл судлалын шинжлэх ухаан нь гүн ухаанаас тасран биеэ даасан ухаан болж хөгжиж эхэлсэн юм. Энэ үед байгалийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, туршилт судалгааны аргууд нийгмийн шинжлэх ухааны салбарт нэвтэрч эхэлснээр хүний мөн чанарыг судлах хандлага өөрчлөгдөхөд хүрэв. Сэтгэл судлалд сэтгэц хэмээх шинэ ухагдахуун бий болов. Германы сэтгэл зүйч В.Вундт 1879 онд Лейпцигийн их сургуулийн дэргэд дэлхийн анхны сэтгэл судлалын лабораторийг байгуулж, сэтгэцийн үзэгдлийн зүй тогтлыг интропекцийн аргаар туршин судалж эхэлжээ. Орчин үед олон урсгал чиглэлтэй (Биологийн сэтгэл судлалын онол, хүмүүнлэгийн сэтгэл судлал, психодинамикийн онол, психоаналитик, бихеворизм гэх мэт) болон хөгжсөн.
Ашиглах материал
1. Д.Санжжав Сэтгэл судлал УБ 1990 он.
2. Д.Санжжав, Л.Жамц Ерөнхий сэтгэл судлал УБ 2007 он
3. Сэтгэл судлал УБ 2001. 8-9х
Семинар ¹3
1. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
2. Сэтгэл судлалын судалгааны зарчим
3. Ажиглалтын арга
4. Ярилцах арга
5. Туршилтын арга
6. Хүний үйл ажиллагаа, бүтээлд дүн шинжилгээ хийх
7. Намтар түүх судлах арга
8. Тестийн арга
Сэдвийн агуулга
Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудыг судалгаа шинжилгээнд хэрэглэхэд зайлшгүй мөрдөж байх тусгай зарчмууд байдаг бөгөөд хүний сэтгэцийн үзэгдэл, үйл ажиллагааг хөгжил хөдөлгөөн, зөрчил, объектив байдлын нэгдэлд судлан дүн шинжилгээ хийхэд баримтлах шаардлагуудын тогтолцоо юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь зарчмууд дээрээ тулгуурлан өөрийн судалгаа шинжилгээний ажилдаа дараах аргуудыг хэрэглэнэ.
Ашиглах материал
1. Д.Санжжав Сэтгэл судлал УБ 1990 он.
2. Д.Санжжав, Л.Жамц Ерөнхий сэтгэл судлал УБ 2007 он
3. Сэтгэл судлал УБ 2001. 14-16х
4. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 18-32х
5. Сэтгэл судлал. УБ.1990 он. 9-13х
Семинар ¹4
1. Сэтгэц ухамсрын үүсэл, хөгжил
2. Амьтны сэтгэцийн үүсэл, хөгжил
3. Хүний сэтгэцийн үүсэл, хөгжил
Сэдвийн агуулга
Мэдрэлийн тогтолцооны хөгжилт ба сэтгэцийн үйл ажиллагааны хөгжлийн төвшингөөр адгуусны орчинтойгоо зохицон амьдрах чадвар болсон зан үйлийг зөн билэг, дадал, ухаалаг чанарын зан үйл гэж гурван хэсэгт хуваадаг байна. Хүний сэтгэцийн хөгжлийн дээд шат нь ухамсар юм. Хүний сэтгэц нь амьтны сэтгэцээс чанарын хувьд эрс ялгаатай юм.
Ашиглах материал
1. Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого. УБ.2001 он. 3-5х
2. Сэтгэл судлал. УБ.1990 он. 24-30х
Семинар ¹5
Дээд мэдрэлийн үйл ажиллагаа, тархины баруун, зүүн бөмбөлөгийн гүйцэтгэх үүрэг
1. Төв мэдрэлийн тогтолцоо
2. Дотоод мэдрэлийн тогтолцоо
3. Зах мэдрэлийн тогтолцоо
4. Их тархины гадрын эсийн талбайн гүйцэтгэх үүргийн байршил
5. Нөхцөлт бус рефлекс
6. Нөхцөлт рефлекс
7. Нөхцөлт рефлексийн саатлын хэлбэрүүд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг /гадаад ба дотоод саатал, хожимдох саатал, замхрах саатал, хожимдуулах саатал, ялгах саатал
8. Дохионы I, II систем
Сэдвийн агуулга
Рефлекс нь өөрийн үүслээр төрөлхийн болон үүсмэл гэж хоёр байдаг. И.П.Павлов төрелхийн рефлексийг нөхцөлт биш, үүсмэл рефлексийг нөхцөлт рефлекс гэж нэрлэсэн байна. Нөхцөлт биш рефлекс нь амьтны хөгжлийн явцад удамшигдан хадгалагдаж дараачийн удамд нь автоматаар төлөвшигдсөн аливаа үйл хөдлөл хийх бэлэн нумтай үйлдэл юм. Хүн ба амьтны үйл амьдралын явцад шинээр бүрэлдэн тогтож гадаад дотоод цочроогчдын үйлдэлд хариу өгөх чадварыг нөхцөлт рефлекс гэнэ. Өөрөөр хэлбэл хүн ба амьтдад ийм чадвар төлөвшихөд зориудын тусгай нөхцлийг буй болгож тусгайлан сургаж дасгалжуулах дасган хэвшүүлэх системтэй үйл ажиллагааг хийсний үндсэн дээр энэхүү үүсмэл рефлекс бүрэлдэн тогтоно. Хүн өөрийнхөө гадаад, дотоод үйл ажиллагааг гаднаас ирж буй дохионы I, II системийн үндсэн дээр зөв зохицуулж байдаг.
Мэдрэлийн тогтолцоог төв, зах, дотоод мэдрэлийн тогтолцоо гэж хуваана. Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи нугаснаас бүрдэнэ. Хүний биеийн гадаад талд ирших мэдрэхүйн эрхтнүүд нь /нүд, чих, арьс, булчин гэх мэт/ бие махбодод гадаад орчноос үзүүлсэн цочролыг хүлээн авч төв рүү тэмүүлэх замаар дамжуулан төв мэдрэлийн тогтолцоонд долгион /импульс/-ийг дамжуулан хүргэх процессыг мэдрэлийн зах тогтолцоо гэж нэрлэнэ. Мэдрэлийн дотоод тогтолцоо нь бие махбодын дотоодод явагдах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй.
Ашиглах материал
1. Д.Санжжав Сэтгэл судлал УБ 1990 он.
2. Д.Санжжав, Л.Жамц Ерөнхий сэтгэл судлал УБ 2007 он
3. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 33-37х
4. Сэтгэл судлал. УБ.1990 он. 13-18х
5. Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого. УБ.2001 он. 8-12х
6. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 37-47х
7. Сэтгэл судлал. УБ.1990 он. 18-24х
Семинар ¹6
1. Сэрэл ба хүртэхүй
2. Сэрэл ба хүртэхүйн холбоо
3. Хүртэхүйн онцлогууд
4. Хүртэхүйд үүсэх алдаанууд
5. Хүртэхүй ба рефлекс
Сэдвийн агуулга
Хүртэхүй нь гадаад ертөнцийг тусгахдаа хүний тоглох, сурч хөдөлмөрлөх идэвхтэй үйл ажиллагааны явцад тусгадаг юм. Ийм учраас хүртэхүй нь бодит байдлыг үлэмж нарийн бөгөөд идэвх ухамсартайгаар тусгасан тусгалын үйл мөн. Ингэхлээр объектив юмс үзэгдлүүдэд байдаг олон янзын шинж чанаруудыг хүн мэдрэхүйн олон эрхтнээрээ тусган авч тэрхүү тусгалыг тархи нэг цогцолбор ухагдахуун буюу зүйл болгон тусгаж буй сэтгэцийн процесс нь хүртэхүй юм.
Ашиглах материал
1. Сэтгэл судлал УБ 2001. 59-60х
2. Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого. УБ.2001 он. 44-47х
3. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 76-92х
4. Сэтгэл судлал. УБ.1990 он. 63-67х
Семинар ¹7
Анхаарал ба ой тогтоолт
1. Ой тогтоолт, анхаарлын тухай ухагдахуун, түүний хэлбэрүүд
2. Ой тогтоолт, анхаарлын физиологи үндэс
3. Ой тогтоолт ба, анхаарлын онцлог, түүнийг хэрхэн хөгжүүлэх аргууд
Сэдвийн агуулга
Биднийг хүрээлэн байгаа гадаад ертөнцийн зүгээс бидэнд байнга цочрол өгч мэдрэлийн тогтолцоо, мэдрэхүйн эрхтнүүдийг тодорхой үйл ажиллагаанд татан оруулж байдаг. Тодорхой объект буюу тодорхой үйл ажиллагаан дээр хүний сэтгэц, ухамсрын үйл ажиллагаа чиглэн төвлөрөх процессыг анхаарал гэнэ. Ийм учраас анхаарал тодорхой нэгэн сонгомол зүйл дээр төвлөрч байгаа хүний сэтгэцийн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Ашиглах материал
1. Сэтгэл судлал УБ 2001. 131-140х
2. Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого. УБ.2001 он. 35-37х
3. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 60-71х
4. Сэтгэл судлал. УБ.1990 он. 44-52х
Семинар ¹8
1. Зохион бодохуй ба төсөөлөл
2. Зохион бодохуй ба төсөөлөлийн тухай ойлголт
3. Зохион бодохуй ба төсөөлөлийн хэлбэрүүд
Сэдвийн агуулга
Хүнд гадаад ертөнцөөс үйлдэл үзүүлсэн юмс үзэгдлүүдийн ул мөрийн үндсэн дээр төсөөлөл үүсэж явагдана. Бид өөртөө урьд нь нөлөөлж байсан ямар нэгэн зүйлийг хожим аль нэг цагт төсөөлөн санаж чадна. Гэхдээ тэдгээр зүйлсийн зарим нь бидэнд тод, зарим нь бүдэг бүрхэг байдлаар төсөөлөгдөнө.
Ашиглах материал
1. Сэтгэл судлал УБ 2001. 100-110х
2. Сэтгэл судлал. УБ.1990он. 93-100х
Семинар ¹9
1. Бие хүний үйл ажиллагааны сэдэл, төлөвшил
2. Бие хүнд нөлөөлөх хүчин зүйлс
3. Үйл ажиллагааны бүтэц
4. Үйл ажиллагааны төрөл, ангилал
5. Чадвар, дадал, зуршил
Сэдвийн агуулга
Бие хүн бол нэг талаас ухамсартай, хэл яриатай, байгаль орчныг танин мэдэж, түүнийг идэвхтэй хувьсган өөрчлөх чадвартай биологийн амьтан юм. Хүн үйл ажиллагааны явцад бие хүн төлөвшиж байдаг. Үйл ажиллагаа гэдэг бол хүн ба түүнийг хүрээлэн байгаа ертөнцийн хооронд жинхэнэ харьцааг тогтоодог бодит байдалд хандах харьцааны идэвхтэй хэлбэр юм. Хүн амьдрах явцдаа байнга үйлдэл хийж ямар нэг зүйлийг бүтээж хөдөлмөрлөж сурч тоглож хүмүүстэй харьцах зэргээр нийгмийн идэвхтэй харьцаанд оршино.
Ашиглах материал
1. Сэтгэл судлал УБ 2001
2. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 143-154х
3. Сэтгэл судлал. УБ.1990 он. 31-44х
Семинар ¹10
1. Хүний хөгжлийн сэтгэл зүйн асуудлууд
2. Хүний хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлс
3. Хүний хөгжлийн тухай үзэл баримтлалууд
Сэдвийн агуулга
Хүн өөрийнхөө мэдрэх чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Хүний хөгжлийн талаар үндсэн онолууд байдаг. Үүнд: Оросын сэтгэл зүйч Л.С.Выготскийн сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцааны тухай үзэл баримтлал, А.Маслоугийн хүмүүнлэгийн онол, Америкийн сэтгэл зүйч Х.Гарднерийн онол, Америкийн сэтгэл зүйч Эрик Эриксоны онолууд нь хүний хөгжлийн үндсэн онолууд юм.
Ашиглах материал
Сэтгэл судлал УБ 2001. 176-186х
Семинар ¹11, 12
Темперамент ба зан төлөв
1. Темпераментын тухай ойлголт
2. Зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлс
3. Темпермент тус бүрийн онцлог ба температентаа хэрхэн тогтоох вэ?
Сэдвийн агуулга
Темперамент болон зан төлөв бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн болон нийгмийн амьдралын явцад бүрэлддэг шинж чанар юм. Өөрөөр хэлбэл бидний сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд зүй тогтолт харьцаа мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог юм. Иймээс ч темпераментаас болж сэтгэцийн процессын /хүртэхүй, оюун ухаан, анхаарал, хэл яриа гэх мэт/ бий болж явагдах хурд ба тогтвор сэтгэлийн эрч аяс жигд байдал сэтгэлийн мэдрэмж ба хөдөлгөөн зоригийн эрчимтэй байдал ба хүч тус, тус ямар байгаагаар хүний сэтгэцийн үйл ажиллагааны байдал харагддаг.
Ашиглах материал
1. Сэтгэл судлал УБ 2001. 254-260х
2. Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого. УБ.2001 он. 82-85х
3. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 155-166х
4. Сэтгэл судлал. УБ.1990 он. 127-133х
Семинар ¹13, 14
Сэтгэлийн хөдөлгөөн ба авъяас билэг
1. Сэтгэлийн хөдөлгөөний тухай ухагдахуун, түүний илрэх хэлбэр
2. Сэтгэлийн хөдөлгөөний физиологи үндэс
3. Сэтгэлийн хөдөлгөөний гадаад илрэл, түүнд тулгуурлан хүнтэй харилцах нь
4. Авъяас билгийн төрлүүд
5. Авъяас билгээ хөгжүүлэх нь
6. Авъяас билгийн төрлүүд
Сэдвийн агуулга
Сэтгэлийн хөдөлгөөнийг үүсгэх гол хүчин зүйл нь биднийг хүрээлэн буй байгаль юмс үзэгдлийн үнэр, амт, хатуу, зөөлөн, хүнд, хөнгөн, хэлбэр дүрс ззрэг чанарууд юм. Ер нь сэтгэлийн хөдөлгөөн бол хүн бүрт тухайн юмс үзэгдлийн хувьд харилцан адилгүй байдаг нь тэдний зан үйл, темперамент зэрэг дотоод сэтгэл санаа, сэтгэхүйн болон оюун санааны хөгжлийн төвшин, сонирхол, хэрэгцээ, чиг хандлага зэрэг сэтгэлзүйн олон хүчин зүйл бүхий онцлогуудтай холбоотой юм.
Авъяас билэгийн тухай ойлголт, илрэх хэлбэрүүд, хэрхэн хөгжүүлэх тухай авч үзнэ. Бие хүний сэтгэцийн шинжүүдийн нэг нь түүний авъяас билэг юм. Хүмүүс бие биеэсээ өөрийн авъяас билгийн хөгжлийн төвшингөөр харилцан ялгаатай байдаг. Хүний үйл ажиллагааны чанар, үр дүн нь түүний авъяас билгийн хөгжлийн төвшингөөр тодорхойлогдоно.
Ашиглах материал
1. Сэтгэл судлал УБ 2001. 144-175х
2. Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого. УБ.2001 он. 69-71х
3. Сэтгэл судлал. УБ.1990 он. 100-110х
4. Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого. УБ.2001 он. 99-102х
5. В.Н.Куликов. Сэтгэл судлал. УБ.1967 он. 187-193х
6. Сэтгэл судлал. УБ.1990 он. 118-127х
Семинар ¹15, 16
Харилцаа, түүнд баримтлах зарчим
1. Харилцааны тухай ойлголт
2. Харилцааны төрлүүд
3. Харилцааны гүйцэтгэх үүрэг
4. Харилцаанд үүсэх нөлөөлөл
Сэдвийн агуулга
Харилцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын мэдээлэл солилцох, хүмүүс бие биедээ харилцан нелөөлөх, бие биеэ харилцан ойлголцох, харилцан санаа сэтгэлээ мэдэлцэх явцад хүмүүсийн хооронд тогтож байгаа холбоог хэлнэ. Энэ учраас харилцаа бол хүмүүсийн хооронд сэтгэл зүйн харьцаа холбоог тогтоож, бие, биеэ харилцан ойлголцох мэдлэг, чадвар, дадлага харилцан солилцоход нөлөөлдөг идэвхтэй процесс юм. Хүмүүсийн хооронд тогтоогдох харилцан холбоо нь бие хүн, хувь хүмүүсийн оршин амьдрахын зайлшгүй нөхцөл юм.
Ашиглах материал
1. Сэтгэл судлал УБ 2001. 313-326х
2. Д.Доржав. Харилцааны сэтгэл зүй. УБ.2007 он
5 сэтгэгдэл:
сэдлийн тухай тодорхой мэдээлэл хайж байна
баярлалаа та бүхэнд амжилт хүсье. оюун тань саруул сэтгэл тань мөнхөд ариун байг ээ
зан үйлийн сэтгэл зүй
Энэ талаар хэдэн юм олоод өгөөч
сайн байна уу? би нэгэн судалгааны ажил хийж байгаа юм. надад дараах мэдээллийг олоход туслаач. Психодинамикийн онолуудын талаар хаанаас олж уншвал хамгийн ойлгомжтой цогц ойлголт болж чадах вэ?
мөн зан үйл танин мэдэхүйн засалын тухай олж мэдмээр байна?
төв мэдрэлийн тогтолцоо гэдэг хичээлийг би хайгаад олсонгүй. товч тодорхой мэдээлэл байвал өгье.